АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр цахим хуудсандаа “Ардчилсан хоёр улсын Ерөнхийлөгч болох Дональд Трамп, У.Хүрэлсүх нарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэдний манлайллын дор АНУ, Монгол Улсын харилцаа хамтын ажиллагаа өдөр ирэх тусам бэхжин хөгжиж байна. Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Хүрэлсүх нартаа төрсөн өдрийн мэнд хүргэе” хэмээн бичсэн байна.
Хоёр ардчилсан улсын 🇺🇸🇲🇳 Ерөнхийлөгчид @POTUS @realDonaldTrump болон @UKhurelsukh-н төрсөн өдөр өнөөдөр давхцаж байна. Тэдний манлайлал дор АНУ-Монгол Улсын харилцаа өдөр ирэх тусам бэхжиж буй. Ерөнхийлөгч Трамп болон Ерөнхийлөгч Хүрэлсүх танаа Төрсөн өдрийн мэнд хүргэе🎉🎂! https://t.co/Kp8tuj45XV
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) June 14, 2026