Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан бөгөөд ирээгүй шалтгааныг өөрөөс нь асуу

Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан бөгөөд ирээгүй шалтгааныг өөрөөс нь асуу

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас сэтгүүлчид зарим зүйлсийг тодрууллаа.

Энэ үеэр олон нийтийн хамгийн их анхаарал хандуулж буй асуудал болох хотын дарга асан Х.Нямбаатар сонсголд оролцох уу гэх асуултад асуултад тэрбээр "Нийслэлээс хэрэгжүүлж байгаа томоохон зарим төсөл хууль зөрчсөн асуудал нь тодорхой болгоод шалгаад явж байна. Харин энэ сонсгол бол олон нийтийн амнаас бус нэгдсэн байдлаар мэдээлэл өгөх зорилготой. Салбарын сайд, нийслэлийн удирдлагууд, шинжээчид бүгд ирсэн. Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан. Яагаад ирээгүйг өөрөөс нь асуух хэрэгтэй. Ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй. Албан тушаалдаа байхгүй гэсэн утгаараа ирэх шаардлагагүй гэж үзсэн юм уу, мэдэхгүй байна" гэв.

ВИДЕО: