Т.Амарзаяа: Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн 2 жилийн хугацаанд 1.4 тэрбум төгрөгөөр хаалтын гэрээ хийсэн байна

Т.Амарзаяа: Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн 2 жилийн хугацаанд 1.4 тэрбум төгрөгөөр хаалтын гэрээ хийсэн байна

Нийслэлийн төсвийн ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.15/ болж байна. Энэ үеэр  Монголын залуучуудын эвсэл ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Амарзаяа хэвлэлд яриа өглөө. 

Тэрбээр "Нийслэлийн хэвлэл мэдээллийн зардлын дүнг харвал 2024, 2025 онд зөвхөн НЗДТГ -ын зарцуулсан дүн нь 1,4 тэрбум буюу нөгөө 750 сая нь хоёр үржигдсэн байгаа. Энэ мэдээлэл шилэн дансанд ороогүй. Дээрээс нь төсвийн гүйцэтгэл аудитын дүгнэлт зэргийг харж болно. Дүүргүүдийн зардал нийтдээ 1,7 тэрбум төгрөг байгаа. Тэндээс хамгийн өндөр зардалтай дүүрэг нь Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд байгаа.  Нийслэлийн хэвлэл мэдээллийн зардал дээр байгаа нийтлэг зөрчлүүд нь худалдан авах ажиллагааны хуулийг зөрчихгүйн тулд цоорхойг нь ашиглаад гэх юмуу дандаа тендерийн үнийн дүнгээс доогуур дүнгээр хийдэг. Тодруулбал, тендерийн үнийн дүн 20 сая төгрөг, шилэн дансны үнийн дүн 5 сая төгрөг байдаг. Тэгэхээр 4.9 сая ч гэдэг юмуу дандаа 5 саяас доош дүнгээр олон жижиг гэрээ хийж, хэвлэлийн хараат бус байдалд нөлөөлсөн байх магадлал маш өндөр" гэсэн юм. 

ВИДЕО: