Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр барилгачдын нэгдсэн холбоог төлөөлж иргэн Б.Өлзийбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “НИТХ-ын төлөөлөгчид нь бүгд баасан дээр суусан ялаа шиг Засаг даргаа тойроод бүжиглэдэг. Гэхдээ тэд иргэдийн мэдэх эрхийн төлөө ажиллахгүй байна. Хот бол нэгдүгээр иргэдийн эрх ашиг байдаг. Ажил хийчихээд санхүүжилтээ авч чадахгүй байгаа явдалд НИТХ анхаарах хэрэгтэй байна. Хянаж шалгах нь тусдаа, ажил үргэлжлэх хэрэгтэй. Би дөрөв дэх удаагаа сонсголд сууж байна. УИХ-ын Тамгын газар хуульд заасан чиг үүргээ биелүүлж сонсголоор хэлэлцсэн яригдсан бүх материалыг ил тод байршуулахгүй байна. Тийм учраас иргэд сонсгол болж л байдаг, болоод дуусдаг гэдэг хандлагатай боллоо. Маргааш илүү баримттай, ил тод мэдээлэл өгөх болно" гэлээ.
ВИДЕО: