ФОТО: Хөвсгөл нуурын ёроолоос гаргасан дэлхийд ганцхан үлдсэн "ЯГ-6М" автомашиныг олон нийтэд үзүүллээ

ФОТО: Хөвсгөл нуурын ёроолоос гаргасан дэлхийд ганцхан үлдсэн "ЯГ-6М" автомашиныг олон нийтэд үзүүллээ

Зам тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр /2026.06.17/ Сүхбаатарын талбайд болж байна.

Тус өдөрлөгт ирсэн хүмүүсийн анхаарлыг Хөвсгөл нуураас гаргасан “ЯГ-6М” загварын ачааны машин татаад буй. Энэхүү ачааны машины хувьд Хөвсгөл нууранд хэзээ живсэн нь тогтоогдоогүй бөгөөд 2024 оны наймдугаар сарын 9-ний өдөр нуураас татаж гаргасан аж. “ЯГ-6М” загварын ачааны машиныг 1938-1940 онд ЗСБНХУ-ын Ярославскийн авто заводод 50 ширхэг үйлдвэрлэгдсэн, 5 тн-ы даац автомашин юм. Одоогоор тус ачааны машин дэлхийд цор ганц байна. Далайн ёроолоос гаргасан даруйд ОХУ-ын зүгээс уг машиныг буцаан авах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан ч өөрийн улсад үлдээх, цаашид хадгалж, хамгаалж үндэсний хэмжээнд үзвэр гаргах шийдвэр гаргаж байжээ.