Монгол Улсын Ерөнхийлөгчийн 85 дугаар зарлигаар баталсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”, “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх хуваарь”-ийн дагуу Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол зургаадугаар сарын 16, 17-ны өдөр болж байна.
Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй улстөрчид оролцож байгаа юм. Тэгвэл Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголынхаа ард түмнийг даатган цагаан морь сэтэрлэн тавилаа. Энэ үеэр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Завхан аймгийн Яруу сумын уугуул, Улсын заан М.Лхагвагэрэл нар байлцжээ.
ВИДЕО: