Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг өрх болон дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан үнэгүй тараана

Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан таних тэмдгийг өрх болон дүүргийн эмнэлгүүдээр дамжуулан үнэгүй тараана

Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай таних тэмдгийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлжээ. Уг таних тэмдгийг өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй түгээж байгаа аж.

Таних тэмдэг нь жирэмсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн орчинд илүү аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэдийн ойлголт, хүндэтгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Тэр дундаа жирэмсний эхэн үед гаднаас харахад мэдэгдэхгүй тохиолдолд тухайн эмэгтэй жирэмсэн болохоо бусдад ойлгуулах боломжтойгоороо онцлог юм. Мөн нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллага болон олон нийтийн газарт жирэмсэн эмэгтэйчүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, суудал тавьж өгөх, дараалал харгалзах зэрэг эерэг хандлагыг төлөвшүүлэхэд энэхүү санаачилга хувь нэмэр оруулахыг зорьж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй, нийгмийн дэмжлэгтэй орчныг бүрдүүлэхэд иргэдийг хамтран оролцож, хүндэтгэлтэй хандахыг уриаллаа.