Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай нуур болгон зарлалаа

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай нуур болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай нуур болгон зарлалаа. Энэ хүрээнд 1000 Хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл нуурыг хоёр сарын хугацаанд цэвэрлэхээр болжээ.

Хөвсгөл далай нь Монгол түмний бахархал болсон байгалийн хосгүй үнэт өв бөгөөд олон мянган жилийн түүх, домог шүтлэг, байгалийн унаган төрхийг хадгалсан ариун газар. Төрийн тахилгатай болгосноор нуурын ай сав дахь байгалийн цогцолборт газар нутгийг унаган төрхөөр нь хадгалах, ойр орчмын газар нутагт амьдарч байгаа иргэдийн түүх, аж төрөх уламжлал, нуураа хамгаалж ирсэн соёл, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх юм. Хөвсгөл нуур нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны гадаргын усны нөөцийн 74.6 хувийг дангаараа эзэлдэг, 2 сая гаруй жилийн өмнө үүссэн байгаль эхийн давтагдашгүй гайхамшигт бүтээл юм. Тиймээс 2022 онд ЮНЕСКО-ийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн хүрээнд нөөц газарт албан ёсоор бүртгэсэн байдаг.