Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна

Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2026.06.18/ болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва удирдан явууллаа.

Энэ үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэл, иргэдээс гаргасан эрсдэл мэдэгдлийн шийдвэрлэлт, анхаарах асуудлуудын талаар хэлэлцжээ.

 

“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр-Хүрээ цам даншиг наадам 2026” наадмын аюулгүй байдал, үйлчилгээний зохион байгуулалтад онцгой анхаарах ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг e-business.mn системээр цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг хангах, ААН-үүдийг өөрийн орчны 50 метрийн нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, цэвэрлэхийг үүрэгжүүлэх, зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, эрчим хүчний салбар болон холбогдох байгууллагуудын өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хэрэгжилтийг хангахыг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.