Минжийн хангайд төөрсөн цэргийн алба хаагч утаа тавьж байршлаа мэдээлснээр түүнийг эсэн мэнд олжээ

Минжийн хангайд төөрсөн цэргийн алба хаагч утаа тавьж байршлаа мэдээлснээр түүнийг эсэн мэнд олжээ

Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байгаад төөрсөн хилчинг 48 цагийн дараа эсэн мэнд олсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Монгол Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин цэрэг энэ сарын 15-ны өдөр хил орчимд үүрэг гүйцэтгэж байгаад ойд төөрсөн байна. Хил хамгаалах байгууллага энэ талаар дуудлага мэдээллийг хүлээж авмагц эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсны үр дүнд цэргийн алба хаагчийг төөрснөөс нь хойш 48 цагийн дараа эсэн мэнд олсон байдаг. 

Тэгвэл ойн гүнд төөрсөн цэргийн алба хаагч нисдэг тэрэгний чимээгээр утаа тавьж, байршлаа мэдээлснээр Онцгой байдлын ерөнхий газрын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид цэргийг эсэн мэнд олсон байна.