Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгын дараах цэвэрлэгээ үргэлжилж байна

Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгын дараах цэвэрлэгээ үргэлжилж байна

Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, өргөн хүрээний оролцоотойгоор өндөрлөлөө.

Тус тахилгад ойролцоогоор 60 мянга гаруй иргэн, 13 мянга орчим автомашин, техник хэрэгсэл оролцож, нутгийн иргэд болон зочид төлөөлөгчдийн оролцоо их байв. Тахилгын дараах орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар зохион байгуулан ажиллаж байна. Байгаль орчин, байгалийн үзэсгэлэнт газар нутгаа хамгаалах нь хүн бүрийн хариуцлага бөгөөд Отгонтэнгэр хайрхны тахилгын бүс нутгийн ариун дагшин байдлыг хадгалахад иргэдийн оролцоо чухал юм. Иймд аялал, арга хэмжээний үеэр иргэдийг хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж, байгальд ээлтэй зөв дадлыг хэвшүүлэхийг уриалж байна.