Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн XIX их хурал маргааш хуралдаж, байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилнэ.
Энэ удаагийн их хурлаар байгууллагын дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл болон Бага хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг сонгох юм. Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар МСНЭ-ийн ажлын албанд ирүүлсэн байна. Нэр дэвшигчдийн материалыг тус байгууллагын Удирдах зөвлөлийн 2026 оны зургаадугаар сарын 7-ны хурлаар баталсан журмын дагуу хүлээн авчээ.