Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургууль энэ жил 20 дахь удаагаа амжилттай үргэлжилж байна.
Энэхүү сургуулилт нь олон улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны чадавхыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Сургуулилтад нийт 18 улсын цэргийн алба хаагчид оролцож байна.
Тодруулбал, Монгол, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Канад, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Израиль, Итали, Япон, Кувейт, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, БНСУ, Тайланд, Их Британи зэрэг улсын төлөөлөл оролцож, хамтарсан дадлага, сургуулилтыг хэрэгжүүлж байна.
“Хааны эрэлд” сургуулилт нь олон улсын энхийг дэмжих ажиллагааны бэлтгэл, харилцан ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чухал талбар болж, бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж байна.