МСНЭ-ийн XIX Их хурал өнөөдөр хуралдаж, шинэ Ерөнхийлөгчөө тодрууллаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгсөн ч хурлын үеэр сэтгүүлч Э.Дагиймаа нэрээ татсан юм. Ингэснээр сэтгүүлч Л.Нинжжамц, З.Боргилмаа нарын дунд өрсөлдөөн явагдаж, 179 хүний саналаар Л.Нинжжамц МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.