Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, аймгуудын ойн баяр наадмын тов гарчээ.
Энэ жилийн тухайд “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас наадмынхаа товыг наашлуулах чиглэл өгсөн байна. Гэхдээ баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан байна. Түүнчлэн таван аймаг наадмаа бүсийн даншигтай хамтатгахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Баянхонгор аймаг 7 дугаар сарын 25, 26 Хангайн бүсийн даншиг наадамтай хамт хийх бол, Завхан аймаг 7 дугаар сарын 24-26 ны өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадамтай, Орхон аймаг 7 дугаар сарын 24-26 өдрүүдэд 50 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадамтай, Сүхбаатар аймаг 7 дугаар сарын 24-26 нд Зүүн бүсийн даншиг наадамтай, Дундговь аймаг 7 дугаар сарын 24-26 нд Зүүн бүсийн даншиг наадамтай хамтатгахаар шийдвэрлэжээ.