Энэ оны тавдугаар сард ХААИС-ийн багш, оюутнуудын баг Сэлэнгэ аймгийн Ерөө голд нутгийн зэвэг, хадран загасыг үржүүлэх ажил хийсэн.
Тэгвэл Орхоны хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа 20 жилийнхээ ойн хүрээнд, “Хобби” загас үржүүлгийн холбоо НҮТББ-тай хамтран, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын зургаадугаар багийн нутаг, Үхэр чулуутын булан гэх газарт зэвэг, хадран загас үржүүлж, амьдрах чадвартай 28 мянган жарамгайг Орхон голд тавилаа. Энэ нь Орхон голын загасны нөөцийг хамгаалах, сэргээн нэмэгдүүлэх, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой гэж мэдээллээ.