Х.Мөнхзул: Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байна

Х.Мөнхзул: Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байна

Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар ХЭҮК-оос өнөөдөр /2026.06.25/ мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улсад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байна. Нас баралтын дийлэнх шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна. Монголын эрчүүдийг хамруулсан Дэлхийн банкны судалгаагаар эрчүүдийн 59 хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг. Хөдөлмөрийн насны буюу 30-59 насны эрчүүдийн дунд эмнэлэгт хандах хандлага бага байгаа нь ХЭҮК-ын судалгаагаар тогтоогдсон. Мөн хамгийн тулгамдаад буй асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд байна. Үүнээс шалтгаалан манай улсын эрчүүдийн амиа хорлолт өндөр хэвээр байна. Эрчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байна” гэлээ.