Баянхонгор аймгийн ЭЕШ өгч буй сурагчдын гэрийнхэнд цалинтай чөлөө олгохоор болжээ

Баянхонгор аймгийн ЭЕШ өгч буй сурагчдын гэрийнхэнд цалинтай чөлөө олгохоор болжээ

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЭЕШ өгч буй сурагчдын гэр бүлийн гишүүнд цалинтай чөлөө олгохоор болжээ.

Тус сумын Засаг даргын 2026 оны а/178 дугаар захирамжаар элсэлтийн шалгалт өгч буй сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт шалгалтын өдөр цалинтай чөлөө олгож, дэмжиж ажиллахыг сумын харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгож, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдэд уриаллаа. Мөн энэ үеэр аймгийн Цагдаагийн газартай хамтран авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах аж. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг уриалгад нэгдэж, ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуусынхаа боловсролыг дэмжиж, хамтран ажиллахыг уриаллаа.

May be an image of text