Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тодруулбал зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд

  • ХҮЙ7:1 “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг”,
  • ХҮЙ7:2 “МУБИС-Хүй 7 худаг”

гэсэн хоёр чиглэлд тус бүр найм, нийт 16 тээврийн хэрэгсэл 07:00-23:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.