Чингэлтэй дүүрэг, Их дэлгүүрийн арын гудамжинд хүүхдүүд тоглож, залуус ярилцаж, ахмадууд амарч, жуулчид саатан тухлах хотын жижигхэн боловч үнэ цэнтэй орон зай бий болжээ.
Чингэлтэй дүүрэг, "Гэр өргөө" ТББ-тай хамтран ААН, иргэдийн оролцоотой бага зардлаар орчны тохижилтыг сайжруулах "Тактикал урбанизм"-ыг туршиж байна. Тактикал урбанизм нь олон улсад дэлгэрч буй хүн төвтэй хот төлөвлөлтийн нэг төрөл юм. Энэхүү жишгээр Чингэлтэй дүүргээс өнгөрсөн зун чөлөөлсөн Баруун сэлбийн гудамжийг иргэдэд ээлтэй байдлаар тохижуулна.
ВИДЕО: