"Сэлбэ дэд төв" төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй "Мөнгөн хошуут" компанийн ажилчид сүүлийн хоёр сарын хугацаанд цалингаа авч чадаагүй тул өнөөдөр жагсаал зохион байгууллаа.
Жагсаалд тус компанийн 10 орчим ажилтан оролцож, гурван кран техникээ авч ирэн цалин хөлсний асуудлаа шийдвэрлүүлэхийг шаардсан байна. Жагсаалын үеэр холбогдох албаныхан ажилчидтай уулзаж, цалингийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцжээ. Улмаар ажилчдын олгогдоогүй цалинг 2026 оны долоодугаар сарын 9-ний өдрийн дотор бүрэн нөхөн олгох тухай шийдвэр бүхий албан бичгийг өгсөн байна. Ажилчид уг албан бичгийг хүлээж аваад жагсаалаа тараасан байна.