Өнөөдөр /2026.06.27/ CU сүлжээ дэлгүүр 600 дахь салбараа Булган аймгийн Хутаг-Өндөр суманд албан ёсоор нээлээ. Тус салбар нь дөрвөн шүршүүрийн өрөөтэйгөөрөө онцлог бөгөөд холын замд зорчиж буй иргэд халуун усанд орж, түр амрах боломжтой аж.
ВИДЕО:
Энэ талаар иргэн В. Ганзориг өөрийн цахим хуудсандаа мэдээлэхдээ “Өнөөдөр CU 600 дахь салбараа Булганы Хутаг-Өндөр суманд нээж байна. Ийм гоё дөрвөн шүршүүрийн өрөөтэй бөгөөд замын хүмүүс сайхан халуун усанд ороод явж болох нь ээ” хэмээн онцолсон байна.