Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймгийн Баянгол суманд үргэлжлэв.
Монгол Улсын Засгийн газрын тусгай эрхт төлөөлөгч С.Далхаасүрэн, Монгол Ардын намын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нарын баг Баянгол суманд энэ сарын 24-нд ажиллаж, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзлаа.

Энэ үеэр намын ахмад гишүүд болох Цагаанбулан 3-р багийн өндөр настан А.Дулам гуай, Цавын ихэр 5-р багийн өндөр настан, АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдож байсан Монгол Улсын хошой аварга малчин Л.Цэрэнсодном гуай, Эргэн дэнж 2-р багийн малчин өндөр настан А.Уранчимэг нарынд зочилж хүндэтгэл үзүүлэн, Монгол Ардын намын дарга Н.Учрал, Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг уламжлан, санал хүсэлтийг нь сонслоо.
Намын ахмад гишүүд болон дэмжигчид, иргэд дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго юм.

