Монгол Улсад илэрч байгаагүй хоруу чанар, тархалтын түвшин өндөр тул халдвар авсан малыг бүрэн устгалд оруулахаас өөр аргагүй нөхцөл үүсгэдэг SAT-1 төрлийн шүлхий Ховд Баян-Өлгий, Завхан аймгуудад дэгдээд байгаа билээ.
САТ-1 хэв шинжийн шүлхийн 1.6 сая тун вакцин энэ оны зургаадугаар сарын 22-нд Монголд бууж Ховд, Баян-Өлгий аймгуудад дархлаажуулалт эхэлсэн. Тэгвэл САТ-1 хэв шинжийн шүлхийн вакцинтай холбоотойгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн цахим хуудсандаа “Хятадын талаас Монгол Улсад яаралтай горимоор нийлүүлсэн 1.65 сая тун шүлхий өвчний вакцин Монголд ирж, дархлаажуулалт эхэлсэнд баяртай байна. Хятадын тал Монголын талд хэрэгцээтэй үед нь үргэлж тусламжийн гараа сунгасаар байх болно. Шүлхийн тархалт аль болох хурдан хяналтад орно гэж найдаж байна” хэмээжээ.
Хятадын талаас Монгол Улсад яаралтай горимоор нийлүүлсэн 1.65 сая тун шүлхий өвчний вакцин Монголд ирж, дархлаажуулалт эхэлсэнд баяртай байна.💉
— Шэнь Миньжуань 沈敏娟 Shen Minjuan (@ChnAmbMongolia) June 26, 2026
Хятадын тал Монголын талд хэрэгцээтэй үед нь үргэлж тусламжийн гараа сунгасаар байх болно. Шүлхийн тархалт аль болох хурдан хяналтад… pic.twitter.com/saLUNYPfZl