Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Төв аймаг явах зам дагуу Өлзийт хорооллын орчимд автозам сэтрэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Тодруулбал, тухайн хэсэгт голын голдирлыг өөрчилж газар олгон, далан байгуулсны улмаас урсгалын чиглэл өөрчлөгдөж, үерийн ус автозамын суурийг угааж эхэлжээ. Үүний улмаас замын хөвөө эвдэрч, цаашид үргэлжилсэн бороо орвол автозам сэтрэх аюул нүүрлээд байгаа аж. Иймд иргэдийн зүгээс яаралтай хамгаалалтын арга хэмжээ авах шаардлагатай байгааг анхааруулж байна.