Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наадмын өмнө олгоно

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наадмын өмнө олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг танилцууллаа.

Энэ сард дараах төрлийн халамжийг олгох бөгөөд ихэнх тэтгэвэр, тэтгэмжийг долоодугаар сарын 8 болон 28-ны өдрүүдэд шилжүүлэхээр төлөвлөжээ.

Олголтын хуваарь:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр - 8, 28
  • Асаргааны тэтгэмж -  8, 28
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж - 8, 28
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж - 8
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт - 8, 28
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж -  8, 28
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ - 8
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ - 8
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж -  8, 28
  • Насны хишиг -  2, 28
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж - 8
  • Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж - 23