Наадмын тасалбарын "шаг"-ийн үнэ 600-970 мянган төгрөг болжээ

Наадмын тасалбарын "шаг"-ийн үнэ 600-970 мянган төгрөг болжээ

Өчигдөр /2026.06.30/ Шадар сайд Н.Номтойбаяр хийсэн мэлэгдэлдээ "Баяр наадмын бүх тасалбар болон урилгыг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Харин үнэ хөөрөгдүүлж зарж, борлуулахгүй байхыг уриалсан юм. Харин наадмын тасалбар өнөө өглөө /2026.07.01/ 07:00 цагаас худалдаалагдаж эхэлсэн ч зургаан минутын дотор дууссан юм. Тэгвэл “шагийн наймаачид” тасалбар борлуулж эхэлжээ.

Өнгөрсөн жил тасалбар мөн адил богино хугацаанд борлуулагдаж дуусаад шагийн наймаачид 500-700 мянган төгрөг хүртэлх үнээр зарж байсан юм. Харин энэ удаад хэдхэн цагийг өмнө 80 мянгаас 150 мянган төгрөгийн үнэтэй байсан наадмын тасалбар 600 мянгаас 970 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна.  Өөрөөр хэлбэл "наадмын тасалбар авна,зарна" гэх хэд хэдэн группууд дээр үнэ хаялцан хэд дахин нугласан үнээр худалдаалж байна.