Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг Арбитрын шүүхээс, "Допингийн эсрэг зөрчил гаргаагүй" гэж үзсэн гэж бид өмнө нь мэдээлсэн. Гэвч Н.Өсөхбаярын энэ наадмаар барилдах эсэх нь тодорхойгүй байсан билээ.
Тэгвэл энэ талаар Баяр наадмын зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооны дарга Б.Батбямба, "Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороо хуралдаад Н.Өсөхбаярын асуудлыг хэлэлцсэн. Арбитрын шүүхийн шийдвэр манай салбар хороон дээр ирсэн байгаа. Гэхдээ Арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй албан тушаалтнуудыг холбогдох газарт шалгуулж байгаа. Үүнийг шалгаж дууссаны дараа Н.Өсөхбаярыг барилдуулах эсэхийг шийднэ. Энэ жилийн наадмаар Н.Өсөхбаярыг барилдуулахгүй" гэлээ.