"Эрчим хүчний ажилтнуудын цалингийн санг үе шаттайгаар 30 хувиар нэмэхээр тохиролцсон тул ажил хаялт зарлахгүй" гэв

"Эрчим хүчний ажилтнуудын цалингийн санг үе шаттайгаар 30 хувиар нэмэхээр тохиролцсон тул ажил хаялт зарлахгүй" гэв

Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооноос Эрчим хүчний яамтай байгуулах хэлэлцээр, Ажил хаялтын талаар мэдээлэл хийлээ.

Тэд "Өнөөдрөөс эхлэн эрчим хүчний ажилтнуудын цалингийн санг 10 хувиар нэмэх боллоо. Мөн ирэх аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 5 хувиар, 2027.01.01-ний өдрөөс 10 хувиар, 2027.10.01-ний өдрөөс 5 хувиар тус тус нэмэх боллоо. Нийт 30 хувийн нэмэгдлийг Эрчим хүчний яам хүлээн авлаа. Иймд бид ажил хаялтыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдэж байна. Цалингийн санг нэмэх, үндсэн цалинг нэмэх нь ялгаатай. Бид олон цагийн турш ярилцаж, 12 зүйл дээр санал нэгдлээ" гэсэн юм.