Яармагийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алджээ

Яармагийн замд зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд хоёр суудлын автомашин мөргөлдсөн ноцтой зам тээврийн осол өнөөдөр өглөө /2026.07.02/гарчээ.

Тодруулбал, ослын талаарх дуудлага Онцгой байдлын байгууллагад 07:45 цагт ирсэн бөгөөд дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна. Очиход Toyota Prius маркийн хоёр автомашин мөргөлдсөнөөс нэг иргэн автомашиндаа хавчуулагдсан, мөн нэг иргэн газар дээрээ нас барсан байжээ. Аврагчид тусгай зориулалтын багаж ашиглан хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Харин нас барсан иргэний цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Одоогоор ослын шалтгаан, нөхцөл байдлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.