Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг албан ёсоор эхлүүлжээ.Улмаар өнөөдөр /2026.07.02/ 300 гаруй залуус Олимпын гүүрний явган хүний зам, дугуйн замыг угааж, цэвэрлэлээ. Энэхүү давлагаа зуны турш үргэлжлэх аж.
А.Ням-Од “Бид ААН, байгууллага бүр өөрийн оффис, үйлчилгээний газрын гаднах болон ойр орчмын 50 метр доторх явган хүний зам, нийтийн талбайгаа угааж цэвэрлэхийг уриалж байна. Энэ давлагааны явцад бид зуны туршид дэлгүүр, кафе, бизнес төв, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зай талбайг цэвэрлэх болно. Өнөөдөр энд ирж бидэнтэй нэгдэж байгаа залуус сэтгэгдэл маш өндөр, сайхан дурсамж бүтээж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
ШУУД: