Тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгаж байна

Тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг шалгаж байна

Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн орон сууц болон гэр хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайд албаныхан ажиллажээ.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтад түлхүү анхаарч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд чийрэгжүүлэх, спорт, хүүхдийн гулсууртай, бичил цэцэрлэгт хүрээлэн бүхий талбай 2450 орчим байдаг. Үүний 30 хувьд нь буюу 700 орчим талбайд засвар хийсэн. Мөн СӨХ-дын хариуцдаг талбайн засвар, арчлалтад СӨХ-ны холбоогоор дамжуулан үүрэг чиглэл өгч байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь тоглоомын талбайн засварыг дүүрэг хариуцдаг. Энэ талбайд нийслэл болон дүүргээс засвар, арчилгааг хийж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлээд байна” хэмээн ярилаа.

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 186 тоглоомын талбай байдаг бөгөөд арчлалт, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж, хүүхдийн аюулгүй тоглох орчныг бүрдүүлж байгаа аж.