Цахим сүлжээнд нийслэлийн төвийн дүүргүүдийн дээгүүр онгоц нисэж буй бичлэгүүд тархаж, зарим иргэн тэдгээрийг дайны зориулалтын онгоц байж болзошгүй хэмээн таамаглаж байсан.
Энэ асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Д.Батлут тайлбар гаргалаа. Тэрбээр, “Ирэх долдугаар сарын 10-ны өдөр тохиох Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр Сүхбаатарын талбайд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүрэн дэлгэмэл бүрэлдэхүүн, техник хэрэгсэл оролцсон хүндэтгэлийн цэргийн парад зохион байгуулагдана. Уг түүхэн тэмдэглэлт өдрөөр үзүүлэх Агаарын цэргийн нислэгийн дадлага, сургуулилтыг Зэвсэгт хүчний нисэх бүрэлдэхүүн өнөөдөр батлагдсан удирдамжийн дагуу урьдчилан гүйцэтгэж байгаа нь энэ юм” хэмээн мэдээлсэн байна.
ВИДЕО: