Улсын тэргүүн тайлбарлагч Ц.Батнасанд "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртээхээр болжээ

Улсын тэргүүн тайлбарлагч Ц.Батнасанд "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртээхээр болжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, үндэсний бөхийн улсын тэргүүн тайлбарлагч Цэдэвийн Батнасанд "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол хүртээхээр болжээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ц.Батнасан нь үндэсний бөхийн тайлбарлагчаар олон жил ажиллахдаа монгол бөхийн түүх, уламжлал, ёс заншил, бөхчүүдийн удам судрыг уран яруу, баримттай тайлбарлан олон нийтэд түгээн дэлгэрүүлж, үзэгч түмний хүндэтгэлийг хүлээсэн билээ. Түүний үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн ийнхүү төрийн дээд цол, тэмдгээр шагнахаар болсон байна.




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө