Механик инженерийн сургуулийн уулзвар орчмын замыг амралтын өдрүүдээр хаана

Механик инженерийн сургуулийн уулзвар орчмын замыг амралтын өдрүүдээр хаана

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийхээр болжээ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын мэдээлснээр аравдугаар сарын 10-ны бямба гарагт 08:00–22:00 цагийн хооронд замын зүүн талын урсгалыг, аравдугаар сарын 11-ний ням гарагт мөн цагийн хуваариар баруун талын урсгалыг хааж, засварын ажил гүйцэтгэнэ. Энгельсийн гудамж нь Нарны гүүрний урд хэсэг болон Механик инженерийн сургуулийн уулзвар орчимд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамардаг байна.