Хэргийн газрын ойролцоо байсан баавгайг үхэр рүү гэтэж байхад нь харж, утсгасан гэдгийг анчин тодотгожээ

Хэргийн газрын ойролцоо байсан баавгайг үхэр рүү гэтэж байхад нь харж, утсгасан гэдгийг анчин тодотгожээ

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 01.00 цаг орчимд баавгай дайрч, улмаар 40 насны эрэгтэй хүний аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. 

Уг хэрэг явдлын дараа баавгайг эрэн хайх ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж, улмаар өнгөрсөн шөнө хэргийн газрын ойролцоо байсан баавгайг олж устгасан байдаг. Одоогоор тус агнасан баавгай нь хүний аминд хүрсэн баавгай мөн байсан эсэхийг шинжилж байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл баавгайг агнасан анчин "Тухайн баавгайг хоёр үхэр рүү гэтэж байхад нь 200 метрийн зайнаас олж хараад, хоёр удаа буудаж устгасан" гэжээ.