Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирж, иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлж буй цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр, өнөөдрийн байдлаар баавгайтай холбоотой, баавгай иргэд рүү дайрсан 550 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдээд байгааг. Мөн суурьшлын бүсэд аюул тарьсан есөн баавгайг устгаад байна. Саяхан баавгайн халдлагын улмаас хүний амь эрсэдсэн харамсалтай явдалд гүнээ эмгэнэж байгаа. Гэхдээ айл бүрийн гадаа цагдаагийн хамгаалалт гарах боломжгүй тул иргэд өөрсдөө анхаарал, аюулүй байдлаа сайжруулах хэрэгтэй байна. Засгийн газар болон онцгой комиссын зүгээс хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс "аргагүй хамгаалалт"-ын хүрээнд баавгайг устгах шийдвэр, зохицуулалтыг хийсэн. Гэвч үүнийг далимдуулан хууль бус ан хийсэн тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно. Хэд хэдэн баавгай агнах зөвшөөрөл олгосоныг дамлан зарж байгаа тохиолдол байна” гэлээ.