Украины дронуудын хурдыг хязгаарласан явдлын ард АНУ-ын засгийн газар байж болзошгүй гэж Илон Маск мэдэгджээ

Украины дронуудын хурдыг хязгаарласан явдлын ард АНУ-ын засгийн газар байж болзошгүй гэж Илон Маск мэдэгджээ

Украины дронуудын хурдыг хязгаарлаж, Starlink сүлжээнд холбогдох боломжийг нь хязгаарласан шийдвэрийн ард АНУ-ын засгийн газар байж болзошгүй гэж Илон Маск мэдэгджээ. 

SpaceX компанийн эзэмшдэг Starlink сүлжээ нь Украины армид дронуудаа удирдах, Оросын бай руу чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Харин саяхан нэвтрүүлсэн хурдны хязгаарлалтын улмаас цагт 160 км-ээс хурдан хөдөлж буй төхөөрөмжүүд сүлжээнд холбогдох боломжгүй болсон талаар Украины тал мэдээлжээ.

Тодруулбал, Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоровын мэдээлснээр, "холболт хэсэгчлэн сэргэсэн ч цэргийн зориулалттай Starshield системийн хурдны хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах шаардлагатай байгаа аж."

Үүнд хариулахдаа Илон Маск Starshield системийг АНУ-ын засгийн газар эзэмшиж, хянадаг тул хурд болон ашиглалтад тавих хязгаарлалтыг АНУ-ын арми, эцсийн дүндээ Ерөнхийлөгч шийдвэрлэдэг гэж тайлбарласан байна. Энэ асуудал нь Киев, Вашингтоны харилцаа хурцдаж буй үетэй давхцаж байгаа аж. Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-ын тал Оростой хийх эрчим хүчний салбарын гал зогсоох хэлэлцээрт нэгдэхийг шаардаж, тагнуулын мэдээлэл солилцох ажиллагааг хязгаарлаж болзошгүй гэж мэдэгдсэн ч Д.Трамп үүнийг үгүйсгэжээ.

Сонирхуулахад, Starlink нь иргэний болон арилжааны интернетийн үйлчилгээ үзүүлдэг бол Starshield нь АНУ-ын засгийн газар, цэргийн хэрэгцээнд зориулагдсан систем ажээ. Иймээс Украины дроны ажиллагаанд тавьсан хязгаарлалт нь зөвхөн техникийн асуудал уу, эсвэл улс төрийн нөхцөл байдалтай холбоотой юу гэдэг нь анхаарал татах болсон байна. 

Эх сурвалж: BBC