АНУ Гренландад газрын тос, байгалийн хийн хайгуул хийх бэлтгэл ажлыг эхлүүлжээ

АНУ Гренландад газрын тос, байгалийн хийн хайгуул хийх бэлтгэл ажлыг эхлүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландад газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмалын томоохон хэмжээний хайгуулыг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгааг мэдэгджээ.

“Шинжээчдийн үзэж байгаагаар Гренландад дэлхийн үндсэндээ бүх бүс нутгийнхаас хавьгүй их хэмжээний, "олборлоход хялбар газрын тосны нөөцтэй” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээнд бичжээ. Гэхдээ тэрбээр геологи хайгуулын төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Д.Трамп мөн Гренландаас дрон, пуужингийн довтолгоо зэрэг болзошгүй аюул заналыг хянах, илрүүлэн замаас нь устгах боломжтой тул тус арал нь АНУ-ын аюулгүй байдлыг хангахад стратегийн асар их ач холбогдолтой гэж мэдэгджээ.

"Ирээдүйд АНУ руу хийх аливаа халдлага Гренландаар дамжиж таарах бөгөөд тэнд манай батлан хамгаалахын систем дрон, пуужин болон хараахан бүтээгдээгүй байгаа бусад төрлийн зэвсгийг тухай бүрд нь сөнөөх болно. Энэ нь бидэнд дэлхийн өөр ямар ч газарт байхгүйгээр аюул заналыг илрүүлэн хянах, байршлыг тогтоох, цаг хугацаа хожих боломжийг олгоно" гэж Д.Трамп бичсэн байна.