УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Төсвийн тодотголын үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.9 их наяд төгрөг, нийт зарлагыг 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдлыг хоёр их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэх хэмжээнд байхаар тооцсон байна. 

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 78 хувийн саналаар, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 78.8 хувийн саналаар тус тус дэмжин баталжээ. Түүнчлэн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг өөрчлөн найруулах саналыг 78.8 хувийн саналаар дэмжсэн байна.