Холимог тулааны "JCK MMA" холбооны ээлжит "JCK KINGS 017" тулаан 2026 оны аравдугаар сарын 17 буюу маргааш болно. Тус тулаанд Монгол Улсын хоёр тулаанч эх орноо төлөөлөн октагонд гарна.
ВИДЕО:
Тодруулбал, Т.Намнанбаяр Бразилын тулаанч Луанн Сардиньятай, Б.Эрмүүн БНХАУ-ын тулаан ч Йерданна Айхенгнуэртай тулалдана. Тулааны өмнөх албан ёсны “Face Off” арга хэмжээ өнөөдөр 16.00 цагаас эхэлнэ. Эргэн сануулахад, маргааш тулалдах Т.Намнанбаяр нь энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын “JCK MMA” холбоонд амжилттай тулалдаж, ялалт байгуулснаар 1 сая юанийн эзэн болж байсан билээ.