Улсын заан Л.Энхсаруулын цолыг мялааж "Алсын жим” компани 600 сая төгрөг олгожээ

Улсын заан Л.Энхсаруулын цолыг мялааж "Алсын жим” компани 600 сая төгрөг олгожээ

“Алсын жим” компани Монгол Улсын заан Л.Энхсаруулд 600 сая төгрөгийн урамшуулал гардуулжээ.

Увс аймгийн Ховд сумын харьяат Л.Энхсаруул 2024 оны улсын баяр наадамд аймгийн арслан Т.Төмөрцоожтой тунан, тав давж Улсын начин цол, 2025 оны наадамд дахин Улсын харцага Б.Цэдэнсодномтой тунан тав давж, начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг хүртсэн байдаг. Харин энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, улсын заан цолны болзол хангасан юм.