“The MongolZ” багийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр 17.00 цагаас анхны тоглолтоо хийнэ

“The MongolZ” багийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр 17.00 цагаас анхны тоглолтоо хийнэ

Өнөөдөр  “The MongolZ”, “BC.Game” багуудын оролцож буй тэмцээнүүд эхэлж байна.

The MongolZ багийн хувьд Серби улсын Белград хотноо зохиогдож буй 100 мянган долларын шагналын төлөө найман баг өрсөлдөх “1win Private Club S2” тэмцээнийн эхний тоглолтоо өнөөдөр 17.00 цагаас “Alliance” багтай хийнэ. Тэдний хувьд багтай Nin9-ийг нэгтгэснээс хойших анхны тэмцээн нь болж байна.

Харин “BC.Game” багийн хувьд Румын улсын Бухарест хотноо зохиогдож буй 35 мянган долларын шагналын сангийн төлөө 24 баг өрсөлдөх “DraculaN S7” тэмцээнд оролцож байгаа бөгөөд мөн өнөөдөр 17.00 цагаас “Drama” багтай тоглоно.