Айчи-Нагояа 2026: 5 дахь удаагийн Азийн пара спортын наадмын паратаеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртэж, Азийн пара наадмын аварга боллоо.
Алтан медалийн төлөө Узбекистан Улсын тамирчинтай тулалдаж ялав. Монгол Улсын Төрийн дуулал Айчи-Нагояа хотод эгшиглэхээр болжээ. Тэрбээр 2024 оны Парисын олимпт түрүүлж паралимпын анхны эмэгтэй аварга болж байсан түүхтэй.