Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Улаанчулуут” гэдэг газарт “Приус-30” загварын автомашинтай хоёр иргэн Холбоо нуурын мөс цөмөрч орсон тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу аврагчид шуурхай ажиллаж, хоёр иргэний амь насыг аварсан байна. Иймд иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй, найдвартай холбооны хэрэгсэл болон дулаан хувцастай зорчих, баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв.