УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.10.23/ нэгдсэн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026 оны долоодугаар сарын 2-нд өргөн мэдүүлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр баталсан юм.