Япон улсад болж буй “Айчи-Нагоя-2026” Азийн пара спортын наадам үргэлжилж байна.
“Айчи Нагояа-2026” Азийн пара наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн багийн төрөлд ОУХМ Б.Оюун-Эрдэнэ, ОУХМ Д.Сэлэнгээ нар хүрэл медаль хүртлээ. Тамирчдын хувьд хүрэл медалийн төлөө Ираны багийг 6:2-ын харьцаатай ялсан нь Монгол Улсын шигшээ багийн найм дахь медаль боллоо.