Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэ үеэр иргэдийн санал асуулгад үндэслэн Оюу толгойн ногдол ашийг эрчим хүчний дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татсан.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах санал асуулгад 106,000 иргэн санал өгсөн байна. Ингээд иргэдийн саналыг хүндэтгэж Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгөөр тараахгүй, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулахаар болж байна. Эрчим хүчний асуудлыг харамсалтай нь Оюу толгойн ногдол ашгаар шийдэж чадахаа больж байна. Гэхдээ би дараагийн замыг сонгоно. ДЦС VI -г дотоодын бондоор 50 хувийг нь санхүүжүүлнэ" хэмээлээ.