Увс, Завхан аймгийн зарим сумдад 20-50 см цастай байна

Увс, Завхан аймгийн зарим сумдад 20-50 см цастай байна

Хээрийн цасны хэмжилтийн аравдугаар сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна.

Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангайн цөөн, Баянхонгор, Улаанбаатар, Орхон, Төв, Өмнөговийн ганц нэг сумдаар 1-9 см цастай, Увсын Ховд, Түргэн, Зүүнхангай, Завхан, Баруунтуруун, Завханы Яруу, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Түдэвтэй, Их-Уул, Хөвсгөлийн Цагаан-Уул, Улаан-Уул, Рашаант, Жаргалант, Арбулаг, Архангайн Жаргалантад 10-18 см цастай, Увсын Наранбулаг, Малчин, Өмнөговь, Өндөрхангай, Хяргас, Завханы Идэрт 20-50 см зузаан цастай байна. Хамгийн их нь Увсын Наранбулагт 50 см цас орсон байна.

Харин хур тунадас нийт нутгаар дунджийн орчим бөгөөд Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Булган, Говь-Алтайн цөөн, Өмнөговь Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгийн ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна. Цасны нягт хамгийн ихдээ Увсын Өндөрхангай, Малчин, Булганы Баян-Агт, Говь-Алтайн Алтайд 0.20–0.29 г/см3 байна. Салхины хурд Төвийн Баянжаргалан, Баянхонгорын Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Дорноговийн Сайншандад 24-25 м/с буюу аюултай үзэгдэл, Архангай Хотонтод 30 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэж нөөцлөх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хийж байна.