Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

ОХУ-ын Эрхүү хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу шууд нислэгийг арванхоёрдугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас S7 Airlines агаарын тээврийн компани Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхлэх бөгөөл нислэгийг долоо хоногт хоёр удаа буюу мягмар, баасан гарагт үйлдэх аж. Эрхүүгээс 00.05 цагт, Улаанбаатараас буцах нислэг 02.00 цагт хөөрөх хуваарьтай байна.